БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлтагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуй нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан.
Энэ гэрээний эхний шатны хэрэгжилт болгож дундаас дээш хүчин чадалтай буюу 125-165 морины хүчтэй 132 трактор, 90 чиргүүл, үр тариаланы 48 комбайн эзэндээ очиход бэлэн болжээ.
ХХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдөр хамгийн эхний найман дунд шатны тракторыг аж ахуй нэгжүүдэд хүлээлгэн өглөө.
Эдгээр техникийг бүрэн хүлээлгэн өгснөөр 15 мянган га талбайд үр тариа хураах, 28 мянган га-д уринш боловсруулах, тариалалт хийх зүтгэх хүчний техник нэмэгдэх юм. Мөн хураалтын техникийн хүчин чадал одоогийнхоос тав, зүтгэх хүчний техник найман хувиар тус тус нэмэгдэх аж. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр орж ирж байгаа техникийг авахыг хүссэн аж ахуй нэг эхний ээлжинд 50 хувийн урьдчилгаа төлөх бөгөөд үлдсэн төлбөрийг таван жилийн хугацаанд жилийн хоёр хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх боломжтой юм байна.