БСШУ-ын сайд Л.Гантөмөр өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагөз болон Туркийн Олон улсын хамтын ажиллагааны (ТИКА)-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Экрэм Калан нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БСШУ-ын сайд Л.Гантөмөр Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрт байрлах эртний түрэгийн үеийн язгууртны бунхант булш “Шороон бумбагар”-ыг авран хамгаалах чиглэлээр хамтран ажиллах саналыг Туркийн талд тавив. Туркийн талаас Монголын талын хүсэлтийг судлан үзэж, ойрын хугацаанд хариу өгөхөөр боллоо.
Түүнчлэн Элчин сайд ноён Мурат Карагөз БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр туркийн их, дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудын талаар болон энэ жилийн БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын явцын талаар товч танилцуулан цаашид БНТУ-д суралцах монгол оюутнуудыг тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаа тэмдэглэв.
Т.Сар
Сэтгэгдэл (1)