Тавантолгойн гэрээнд дүгнэлт хийх ажлын хэсэг шаардлагатай зарим материалыг Засгийн газар, холбогдох яам, төрийн байгууллагаас гаргуулан танилцаж байгаа талаараа мэдэгдлээ. Гадаад хэргийн яам, Зам, тээврийн яам, Монголын төмөр зам ХК зэрэг байгууллагаас тайлбар, мэдээллийг ажлын хэсэгт ирүүлээд байгаа аж.
Засгийн газраас зарим шаардлагатай материалууд УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэгт хүргэгдээгүй байна. Тухайлбал, Хамтын ажиллагааны гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээний англи хэл дээрх бэлтгэсэн хувилбар бэлэн болоогүй гэдэг шалтгаанаар одоо болтол Улсын Их Хурлын ажлын хэсэгт хүргэгдээгүй байна. Гэтэл гэрээнүүд англи, монгол хэл дээр байгуулагдана, зөрүү гарвал англи хэл дээрх хувь нь давуу эрхтэй байх бөгөөд арбитрийн маргаан Лондон хотод англи хэл дээр явагдана гэж гэрээний төсөлд заасан байна.
Сэтгэгдэл (2)