Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсын СI банктай хамтран ажиллах санамж бичигт тус банкны удирдлага болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нар гарын үсэг зуржээ.
Үр дүнд нь бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Монголд байгуулах боломжтой болж байна.
АНЭУ-ын CI банк нь тус улсын санхүүгийн байгууллагуудын хамтарсан групп аж. Монгол Улсын Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд худалдан авч, хамтран ажиллахаа тус банкныхан илэрхийлсэн байна. Хөрөнгө оруулалтын сан бүтээн байгуулалтад оролцож буй компани, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг дэмжих зорилготой юм байна.
Сэтгэгдэл (1)