Хүний эрхийн Үндэсний Комисс мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрхийг хангах, хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бий болгох зорилгоор 2015 оны 5дугаар сарын 13-ны өдөр Мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах, хэлтсийн дарга нарт "Хүний эрх" сургалтыг зохион байгуулав.
Сургалтаар "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь” сэдвээр ХЭҮК-ын сургагч багш нар хичээл заалаа.