Эмнэлгүүдийн эмийн төсвийг танаснаас болж удахгүй эмгүй болох аюул тулгараад байгаа талаар зарим хэвлэлийнхэн мэдээлж буй. Энэ талаар Эрүүл, мэндийн сайд Г.Шийлэгдамба мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр эмнэлгүүдэд тулгамдсан асуудал болоод байсан дархлаа дарангуйлах эмийн төсөвт 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдсэн. Энэ нь эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн хүний зайлшгүй уух шаардлагатай дархлаа дарангуйлах эмийн жилийн хэрэгцээг хангажээ. Эмнэлгүүд эмийн нөөцгүй болсноос нэлээд өрөнд орсон. Гэхдээ нийт 20 орчим тэрбум төгрөгийг энэ онд шийдэх тооцоо судалгааг зохих газруудад хүргүүлсэн. Хэрэгцээтэй эмийн нөөцтэй эмнэлгүүд байгаа. Харин зарим эмнэлгийн хувьд эмийг зээлээр авч байгаа болохоор эмнэлгүүд эмгүй болно гэдэг ойлголт байхгүй" гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)