“Монголын мэргэжлийн анчдын холбоо”, “ Идлэг шонхор хамгаалах сан “ ТББ-аас Шонхор шувууг "Гадаад хэргийн яам, улс төрчдөөс хол байлгая ” сэдэвт хэвлэлийн хурал хийлээ.
Учир нь 2013 оны Засгийн газрын 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгон зарлаж, арилжаа худалдааны зорилгоор гадаад гаргахыг таван жилээр хориглосон.
Гэвч энэ тогтоол өнгөн дээрээ хамгаалах, бахархах сэтгэгдлийг төрүүлж буй ч амьдрал дээр хамгаалж өсгөн үржүүлэх, улмаар улсын төсөвт ашиг нэмэгдүүлэх биш холбогдох яамдын сайд, хэдхэн улс төрчдийн далд бизнес болж байна . Тиймээс арилжааны чиглэлээр таван жил гадаадад гаргахыг хориглосон энэхүү тогтоолоо хүчингүй болгож арилжааны чиглэлээр гадаадад гаргаж болно гэсэн хуулийн заалтыг сэргээж өгөхийг хүсч байна хэмээн Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн мэдээллээ.
Сэтгэгдэл (1)