Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг тохиолдуулан МУ-ын ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн, Ойг тэмдэглэх үндэсний хороо, Өвөрхангай аймгийн ЗДТГ хамтран "ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР: АМЬДРАЛ ӨВ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордны Хурлын их танхимд зохион байгуулах гэж байна.
Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын Дэд дарга, академич Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцоно. Иймд тус хуралд оролцож сурвалжлах хүсэлтэй сэтгүүлчид яаралтай холбогдоно уу.
Сэтгэгдэл (3)