УИХ-ын Өргөдлийн байнгын хороо байгуулагдаад хоёр жил гаруй хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байнгын хорооны даргын ажлыг аваад хагас жил хүрэхтэй үгүйтэй хугацааг үдээд байгаа О.Баасанхүү гишүүн эхэндээ дориун ажиллах шинжтэй харагдаж байсан ч сүүлдээ ажлын статусаа ашиглан хувийнхаа пиарыг хийж шоудах болсон.
Өнөөдөр /2015.05.26/ төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн О.Баасанхүү цагаатгалын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Танхимд ортол мань гишүүн 10 гаруй буурайг тойруулаад суулгачихсан ярьж өгч байна. Тэдгээр настнууд хэлмэгдүүлэлтийн үед амь насаараа хохирсон болон эд хөрөнгөө юу ч үгүй хураалгаж байсан зэрэг хохирогчдын үр хүүхдүүд гэнэ. Гишүүнийг үг хэлж дуусахад хөгшчүүд араас нь залган үг хэлэв. Бүгд О.Баасанхүү гишүүнийг магтахаа мартахгүй ярилаа. Баатрын дүрд хувилсан эрхэм гишүүн ч дуу өндөртэйгээр “Ч.Сайханбилэг Араб явахын оронд хоногоо хүлээж буй эдгээр хөгшчүүдийн асуудлыг шийдэх хэрэгтэй байсан юм. Хөгшин хонины насгүй болсон энэ хүмүүсийн тэтгэврийг нэг бүрчлэн 100.000 төгрөгөөр нэмээд өгөх хэрэгтэй шүү дээ” гэж ирээд л хажуудаа суугаа хүмүүсийн хатгаж болох цэг дээр нь дөрөөлөн улстөржиж гарлаа.
Өөрөө төр барилцаагүй хүн шиг, өнөөдөр улсын эдийн засаг ямар нөхцөл байдалтай байгааг мэдэхгүй харь хөндлөнгийн хүн шиг настнуудын тархийг угааж суулаа. Үнэхээр л санаа тавьсан бол асуудалд илүү ажил хэрэгч байдлаар хандаж, улсын эдийн засагт томоохон ахиц дэвшил авчирч буй айлчлал хийгээд ирсэн Ерөнхий сайдаа муулаад хоосон улстөржиж суумааргүй л юм даа.
Т.Сар
Сэтгэгдэл (2)