Том оврын автобусны осол бараг өдөр болгон гарч байгаа талаар бид мэдээлж байгаа.
Тэгвэл өчигдөр бас нэгэн осол гарчээ. Тодруулбал Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Ханын материалын чиглэлд явдаг зорчигч тээврийн "Трансбус" ХХК-ны Daewoo маркийн автобус осол гаргасан байна.
Тус автобусны жолооч Т нь Сонота маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч Б гэмтсэн хэрэг гарчээ. Тус ослын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа аж.