Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ. 29-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-31-нд баруун болон төвийн нутгаар, 6 сарын 1-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 29, 31-нд баруун зүгийн нутгаар, 30-нд болон 6 сарын 1-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.