УНГАР УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХУДАЛДААНЫ САЙД
ПЕТЕР СИЯЯАРТОГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙХ
АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН АЛБАН ЁСНЫ АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.
Тэрээр хөтөлбөрийн дагуу дараах арга хэмжээнүүдэд оролцох юм байна.
(2015 оны 5 дугаар сарын 28-30)
5 дугаар сарын 29, Баасан
09.10 Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар ганцаарчилсан уулзалт хийнэ
/ГХЯ-ны 2 дугаар давхрын “Хоёр загал” уулзалтын өрөө/
09.25 Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар албан ёсны хэлэлцээ хийнэ
/ГХЯ-ны “Сайдын түшээ” хэлэлцээний танхим/
10.28 Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар баримт бичигт гарын үсэг зурна
/ГХЯ-ны “Мутрын түшээ” танхим/
“Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
“Зөвлөлдөх уулзалтын механизмыг байгуулах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
10.35 Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ
/ГХЯ-ны “Мутрын түшээ” танхим/
11.00 Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар Унгар Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны албан ёсны нээлтийн ёслолд оролцоно.
14.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто бараалхана.
15.00 Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар уулзана.
15.40 Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар уулзана
/Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн “Б” танхим/
16.20 Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар уулзана
/Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн “Б” танхим/
17.10 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар уулзана.