Дэлхий нийтээр Тамхины эсрэг өдрийг жил бүрийн 5 сарын 31-ний өдөр тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн Тамхины эсрэг өдрийг тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш дэлхийн бусад улс орнууд нэгдэн Тамхины эсрэг өдрийг тэмдэглэж эхэлсэн аж.
Дэлхийн тамхины эсрэг өдөр ойртож буйтай холбогдуулан өнөөдөр 11:00 цагт Төрийн ордны Г танхимд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэвлэлийн бага хурал УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг хийхээр зарласан байна.
Хэд хоногийн өмнө Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах баг ажилласан талаар манай сайт мэдээлж байсан билээ.
Г.Үжин