60 мянган төгрөгний хохирол учруулсан хүүд 10 жилийн ял оноосон талаарх мэдээлэл цацагдсанаас хойш нийгэм бухимдлаар дүүрэн байна гэхэд хэлсдэхгүй. Энэ мэт шударга бус гэмээр хэргүүд хэдэн мянга дахин их байдаг гэдгийг олон нийт тэр аяараа харж байгаа. Өөрөөр хэлбэл, тэрбум тэрбумаар нь мөнгө идэж уусан албан тушаалтнууд бага, дунд, их гээд харьцангуй ял авдаг. Гэтэл хэн нэгэнд хэдхэн төгрөгний хохирол учруулсан хүүхдүүд, залилан хийсэн гэх эмэгтэйчүүдэд хэтэрхий хүнд ял шийтгэл хүлээлгэх нь их. Энэ нь манай улсад хэрэглэж байгаа Эрүүгийн хуулийн гажуудал уу, эсвэл шүүгчид “харгис” байдлаар шүүн тунгааж байна уу гэдгийг олон хүн мэдэхийг хүсдэг. Мөн сүүлийн жилүүдэд ял авч байгаа иргэдийн тоо хэдэн мянган дахин өссөн үзүүлэлттэй байгааг эх сурвалжууд баталж байна. Тиймээс эдгээр асуудлын хүрээнд мөн шүүгчдийн харьцангуй шийдвэрийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гавъяат хуульч Б.Сарантуяагаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Шүүгчдийн гаргаж байгаа шийдвэр, хэрэглэж байгаа хуульд шүүмжлэлтэй хандах нь их байдаг. Энэ дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Манайх Ром, Германаас эхлэлтэй бичмэл хууль хэрэглэдэг. Тэр хуулинд юу гэж бичсэн түүгээр л шүүгч өнөөдөр ял өгч байгаа. Энэ хуулийн хүрээнд ялангуяа шүүгч нар “ширэн нүүр” гаргаж байж ял өгдөг гэж хэлж болно. Тиймээс үүнийг өөрчлөх шаардлагатай талаар сүүлийн 10 жил идэвхитэй хэлэлцэж байна.
Манайд 100 мянган төгрөгний утас хулгай хийсэн хүнд 10 гаруй жилийн ял өгчихдөг. 10 тэрбум төгрөг хулгайлсан хүнд долоон жилийн ял өгдөг.
Манайх Ром, Германаас эхлэлтэй бичмэл хууль хэрэглэдэг. Тэр хуулинд юу гэж бичсэн түүгээр л шүүгч өнөөдөр ял өгч байгаа. Энэ хуулийгн хүрээнд ялангуяа шүүгч нар “ширэн нүүр” гаргаж байж ял өгдөг гэж хэлж болно. Тиймээс үүнийг өөрчлөх шаардлагатай талаар сүүлийн 10 жил идэвхитэй хэлэлцэж байна.
Манайд 100 мянган төгрөгний утас хулгай хийсэн хүнд 10 гаруй жилийн ял өгчихдөг. 10 тэрбум төгрөг хулгайлсан хүнд долоон жилийн ял өгдөг.
Гэтэл 100 мянган төгрөгний утас хулгайлаад байгаа этгээд чинь дахин давтангийн хэрэг үйлдээд ялтай байхдаа ял нь хүндрээд байгаа шүү дээ. Харин манай хуулинд эрхзүйн зарчмын хувьд нэг хүнд нэг л удаа ял оноох ёстой байтал тэгдэггүй. Тэр хүн эхнийхээ шийтгэлийг эдлээд буюу ялаа эдлээд гарч ирснийхээ дараа тодорхой хугацаанд ял шийтгэлтэйд тооцогдоод явчихдаг. Тэр хугацаандаа дахин хөнгөвтөр хэрэг хийхэд ял нь хүндрээд олон жилийн ял авдаг. Ийм л хууль манайд хэрэглээд байгаа. Тиймээс сайд асан Х.Тэмүүжин өргөн бариад буцаагдсан, одоо Д.Дорлигжав сайд өргөн барьчихаад байгаа Эрүүгийн хуулийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлтөөр бол энэ бүхнийг зайлшгүй засах шаардлагатай.
Шүүхийн шинэчлэл их явлаа. Гэтэл шүүгчийн гар дээр хэрэглэдэг хуулиуд явахгүй байна. Зөрчлийн, Захиргааны хууль нь гарч ирэхгүй байна. Эрүүгийн, эрүүгийн процессын, иргэний ядаж л гэр бүлийн хууль явахгүй байна. Тэгэхээр энэ бүх шүүгчдийн хэрэглэдэг хуулиудыг маш хурдан шинэчлээд өөрчилвөл шүүхийн шинэчлэл бодит утгаараа харагдахаар байна.
-Манай улсын хэмжээнд ялтан 3000-8000 болтлоо нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Хэрэв энэ үнэн бол шүүх засаглал маш хатуу бодлого явуулж байна гэж ойлгож болох уу?
-Энэ тоо худлаа тоо биш. Шүүгчиддээ гол нь биш. Хэрэглэж байгаа хуулиндаа байгаа. 2002 оны эрүүгийн хууль хүчин төгөлдөр болсоноос хойш нийт хорих ял оногдуулж болох хүмүүсийн 77 хувийг автоматаар шоронд явуулдаг болчихсон юм. Тиймээс 2003-2005 онд хоригдлын тоо 3000-5000 болж, 2006 онд 6000 болсон. Тиймээс 2006 онд хоёр удаа Өршөөлийн хууль гаргасан. Энэ үеэр шоронгоо жаахан дундалсан. Энэ бол нууц биш. Ингээд дундалсныхаа дараа 2007-2008 онд шоронгийн хоригдлын тоо ахиад нэмэгдсэн. 2008 онд Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, 5 жилийн ялыг 3.5, 8 жилийг 5 жил болгож ялын хэмжээг арай доош нь татдаг хууль хэрэглэж эхэлсэн. Ингэсэн ч шоронд ял эдлэх хүний тоо нэмэгдээд байсан учир 2009 онд Өршөөлийн хууль дахин гаргасан. 2011, 2012 онд Татварын өршөөлийн хууль гэж гаргаад өдий хүртэл амиа аргацаагаад явж байгаа. Тийм учраас хорих ял оногдуулалт, зүйл анги өндөр, зайлшгүй хорих ял оногдуулна гээд хуулинд нь биччихсэн байгаа юм чин энэ хуулиасаа шалтгаалаад хоригдлын тоо нэмэгдэж байгаа.
Гавьяат хуульчийн хэлсэн хатуу бөгөөд үнэн үгнээс та бүхэн нэгийг тунгаах биз ээ. Яахын аргагүй эрүүгийн хуулиа шинэчилж, нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахгүй бол шүүгч хуулийн дагуу ч шударга ёсны зарчимд үл нийцэх шийдвэрүүд гаргасаар байх юм байна. Харин үүний цаана олон мянган иргэн хохирч үлдэж байгаа юм.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (35)