УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар батлав.
Уг хууль батлагдсанаар бүх хуулийг нэг стандартаар боловсруулдаг болно. Мөн хуулийг өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх харилцааг зохицуулах юм.
Т.Энхэлээ