“Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулган Олон улсын хүүхдийн Найрамдал төвд эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх энэхүү чуулганыг Хүүхдийн төлөө үндэсний газраас Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсний 90 жилийн ойн хүрээнд ирээдүйн манлайлагч, улс эх орны хөдөлгөгч хүч болсон хүүхдийн дуу хоолойг сонсч олон нийтэд хүргэх, манлайллыг дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа аж.
Үндэсний чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн 500 хүүхэд оролцож байгаа юм. Чуулганы төлөөлөгч хүүхдүүд “Хүүхдэд нээлттэй микрофон” хэлэлцүүлгээр Өсвөр үеийн хүүхдийн хөгжлийн давуу чанарын үзүүлэлтийг хувь хүн, нийгэм, гэр бүл, сургууль, олон нийт гэсэн агуулга бүхий 5 дэд хэсгээр хэлэлцэн өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо шийдвэр гаргагч, олон нийтэд хүргэх юм байна.
Мөн чуулганы үйл ажиллагаанд ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенес, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Винсент Эдуардс нар оролцох аж.