Шилдэг брэндүүдийг сурталчлах зорилгоор зохион байгуулдаг "Luxury Brand Model Awards”- 2015 тэмцээн энэ жил Сөүл хотноо зохион байгуулагдаж хаалтын үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Уг тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг моделиуд хүрэлцэн ирж оролцжээ. Харин манай улсаас "Монгол модель" агентлагийн гурван загвар өмсөгч эх орноо төлөөлөн оролцсон байна. Тэд тэмцээнд тун амжилттай оролцсон бөгөөд загвар өмсөгч Д.Энхсүрэн Солонгос улсын томоохон брэндийн нүүр царайгаар шалгарчээ.
Загвар өмсөгчдийг "Miss mongolia tourism association" тэмцээнд оролцуулсан байна. Тус холбоо “Luxury Brand Model Awards”2015 тэмцээнд манай талаас хамтран ажиллажээ.
Энэхүү “Luxury Brand Model Awards” нь тухайн улс орнуудын томоохон брендүүдийг сурталчлах зорилготой бөгөөд уг тэмцээнд манай үндэсний томоохон брендүүд ч оролцох боломжтой гэдгийг салбарынхан онцолж байна.
Дашрамд дуулгахад Мяньмар улсын гоо бүсгүй Zun Than Sin "Luxury Brand Model Awards 2015" тэмцээний топ модель болжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)