Зургадугаар сарын 1-ний өдөр хүүхэд багачуудаа баярлуулахаар гарсан эцэг, эхчүүдэд автомашины зогсоолын асуудал хүндрэл үүсгэдэг. Тэгвэл иргэдийн ихээр үйлчлүүлдэг томоохон талбайн ойролцоох төлбөртэй зогсоолуудыг өнөөдөр үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр зохицуулжээ.
1.Чингисийн талбай
-Спортын төв ордны зогсоол
-Хангарьд ордны зогсоол
2.Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол
-Дүнжингарав худалдааны төвийн зогсоол
3.Эрх чөлөөний талбай
-Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгийн газрын хойд зогсоол