"Найрсаг Баянгол" хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн баярын парадад 400 гаруй хүүхэд багачууд оролцоно. Парад өнөөдөр 13 цагт “Улаанбаатар Төмөр зам”-ын Дуу бүжгийн чуулгын урд талбайгаас Улаанбаатар палас хүртэл жагсах юм.
Парадад ЕБС-ийн бага болон ахлах ангийн сурагчид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид, сургуулийн өмнөх боловсролын уран хөдөлгөөнт гимнастикчид, “Амилагийн найзууд” багт наадмын хүүхдүүд, ногоон гэрэл цагаан шугмын оролцогчид болон үндэсний хувцасаараа гангарсан өхөөрдөм жаалууд оролцооор болжээ.
“Баянголын багачууд” баярын арга хэмжээ Улаанбаатар паласын гадна болон дотор танхимд зургаан сарын 01-ны13 цагт нээлтээ хийнэ.
Г.Үжин