Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж 9200 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тиймээс олон нийтийн хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй, оролцохгүй байх, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хойшлуулах ЭМСЯ-ны дэд сайдын зөвлөмж гарсан байна. Гэхдээ яг хэзээнээс, хэд хоногоор хойшлуулахыг Нийслэл аймгийн засаг дарга нар шийдэх аж.