ШӨХТГ-аас өнгөрсөн сард хэвлэлийн хурал зарлан ОСНААУГ, “Хаан даатгал” компаниуд хамтран даатгал нэрийн дор иргэдээс нэг тэрбум гаруй төгрөгийг авсан талаар мэдээлж байсан.
Тэгвэл өнөөдөр Орон сууц нийтийн аж ахуйн газраас энэ асуудлаар хэвлэлийн хурал зарласан.
ОСНААУГ удирдлагууд анх “Хаан даатгал” ХХК-тай гэрээ байгуулахдаа оршин суугчдаас сайн дүрийн үндсэн дээр даатгал авна гэж байгуулсан. Гэвч “Хаан даатгал” ХХК гэрээний үүргээ зөрчин оршин суугчдын саналыг харгалзахгүйгээр, шууд даатгал авдаг болох нь тогтоогдсон гэх мэдээллийг өгөв.
Харин энэ талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан орлогч дарга Б.Баттуяа “Манайх тэр даатгалын мөнгийг хураагаад өөртөө зарцуулдаг байгууллага биш. Зөвхөн гүүр байдлаар ажилладаг.
“Хаан даатгал” ХХК-аас гэрээний хүрээнд анх 50 гаруй мянган өрхөөс асуусны үндсэн дээр сайн дураар даатгалд хамрууллаа гэж мэдээлж байсан. Бид тэр олон айлын зузаан хавтасыг нэг бүрчлэн шалгах боломж байдаггүй. Харилцан итгэлцлийн үндсэн дээр хамтарч ажиллаж байсан. Гэтэл “Хаан даатгал” ХХК иргэдээс сайн дураар даатгал аваагүй болох нь илэрсэн. Тиймээс гэрээгээ цуцлахаар болсон” гэв.
Ямартай ч “Хаан даатгал” ХХК сайн дураар гэрээ хийгээгүй даатгалын мөнгө төлж байсан иргэдэд мөнгийг буцаан олгохоор болсон юм. Тэд одоогоор 100 орчим өрхөд даатгалын мөнгийг нь олгоод байгаа аж.
Сэтгэгдэл (6)