Архангай аймгийн прокурорын газар Прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярыг тохиолдуулан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус прокурорын газарт ажиллаж байгаад гавъяаныхаа амралтыг авсан ахмад прокурор, ажилтнуудыг хүлээн авч уулзжээ.
Тус арга хэмжээний хүрээнд аймгийн прокуорын газраас ахмад прокурор, ажилтнуудад Прокурорын байгууллагын одоогийн бүтэц, орон тоо, хийж гүйцэтгэж буй ажил, Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/64 дугаартай ”Прокурорын байгууллагын ахмадын хороо байгуулах тухай” тушаал зэргийг танилцуулж, товч мэдээлэл хийсэн байна.
Түүнчлэн ахмад прокурорууд Прокурорын байгууллагын түүхэн замнал, өөрсдийн ажлын туршлага, арга барилын талаар ярьж сургаал, захиасаа хэлсэн нь шинэ залуу прокуроруудад хяналтын ажилдаа дадлагажихад нь тус дөхөм болсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж дүгнэсэн байна.