БНХАУ нь иргэдийнхээ дунд хийсэн судалгаагаар 100 хүн тутмын нэг нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн судалгааны үр дүн гарсан байна.
2014 онд Хятад улс нь 1,373,505,511 хүн амтай судалгаа гарсан юм. Хятад улсад 2014 онд 3 сая хүн хар тамхитай холбоотой гэмт хэрэгт шалгагдсан байна. Мөн 49 мянган хүн хар тамхины улмаас нас барсан байна. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчидийн дундаж нас жил ирэх тутам залуужсаар байгаа бөгөөд хар тамхи хэрэглэгчидийн 57% нь 35-аас доош настай, 70% нь ажилгүй хүн байна. Хар тамхи хэрэглэгчидийн багагүй хувийг олны танил хүмүүс эзэлж байгаа ба 2014 онд Юньань мужийн Коммунист намын гишүүн 9 түшмэлийг хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр ажлаас нь халсан юм. Түүнчлэн хар тамхинаас үүдэн тус улсад хүчин, хулгай, аллагын гэмт хэрэг өссөөр байгаа тухай Хятадын хар тамхитай тэмцэх төрийн хороо мэдээллээ.
24tsag.mn