Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 15, аврах ажиллагааны 2 дуудлагаар аврах анги, Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Тухайлбал:
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 12 дугаар орцны 0-ын давхарт оёдлын цех шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход Монгол дээл засварын цехийн дотор тал, эд хогшил, тоног төхөөрөмж шатаж байсныг нэмэлт дуудлагаар Гал унтраах, аврах 10 дугаар ангийн гэрэл холбооны тасаг тус тус шуурхай ажиллаж гал түймрийг унтраасан.
Мөн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа хорооллын 708 дугаар байрны 6 дугаар давхарт тагтнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 30 дугаар ангийн тасгийг очиход айлын тагтан дээр эд хогшил шатаж байсныг унтраажээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)