УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдав.
Хуралдаанаар хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ингэснээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Бакей нарын гаргасан “ Хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.