Хэрэглээний газ дэлбэрсний улмаас А.Цэрэнтогтох хүү дүүгийнхээ амь насыг аварч өөрөө 80 хувь түлэгдсэн харамсалтай хэрэг гарсна.
Хүү Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад өчигдөр Солонгос улсыг зорьсон билээ.
Харин А.Цэрэнтогтох хүү Солонгос улсын Түлэнхийн эмнэлэгт хэвтэж эмчилгээндээ орсон байна.
Түүний эмчилгээг Ким дун чоп нэртэй эмч хариуцан авч ажиллаж байгаа аж. Тэрбээр Солонгос улсын түлэнхийн төвийн тэргүүн, Солонгос улсын түлэнхий болон арьс гоо заслын салбартаа нэгдүгээрт бичигддэг, олон улсын түлэнхийн төвийн Солонгос дахь төлөөлөгч юм байна.
Хүүгийн эмчилгээний зардалд 400 орчим сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд одоогоор 100 сая орчим төгрөг цуглажээ. Ямартай ч хүү ард түмний сайхан сэтгэл, өглөгийн буянаар эмчилгээндээ оржээ. Харин хандивын аян үргэлжилсээр байгааг дуулгах нь зүйтэй болов уу.
Дансны дугаар: ХААН БАНК-ны 5018042275
Данс эзэмшигч: Мягмарын Дэлгэрмаа / Нагац эгч /
Сэтгэгдэл (13)