2015 оны 07 сарын 03-ны өдрийн 11.00 - 17.00 цагийн хооронд Өргөө кинотеатрын урд талбайд Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ажилгүйдлийг эсрэг өдөрлөг зохион байгуулахаар болжээ.
Хөдөлсөрийн хэлстсээс дүүргийн иргэддээ 2015 онд хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг сурталчилах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор “Ажилгүйдлийг даван гарцгаая, ядууралтай тэмцэе” өдөрлөг, олон нийтийн парадыг зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээгээр ажилгүй иргэдийг ажил хөдөлмөрт уриалж 2013-2015 онд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн парад жагсах юм. Эрхэм сэтгүүлч, сурвалжлагч та бүхнийг хүрэлцэн ирж, сурвалжилж өгөхийг хүсье.