УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Уг тогтоолын төслийг гишүүдийн 70.8 хувь нь дэмжсэнээр “Оргил рашаан” сувиллыг хувьчлахаар болов.
Засгийн газраас дээрх тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ нийгмийн салбар буюу нэгдсэн I, II, III эмнэлэг, их, дээд сургуулиудыг хувьчлах, өөрчлөн байгуулахаар оруулж ирснийг УИХ хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Ингэснээр дээрх газруудад хувьчлал хийгдэхгүй болсон юм.
Харин тогтоолын төсөлд “Оргил рашаан” сувиллыг багтаах боломж байсан ч төслийн анхдугаар хэлэлцүүлгийг хийх үед хэн ч ийм санал гаргаагүй тул хувьчлагдахаар болов.
Гэхдээ үйл ажиллагааг нь өөрчилж болохгүй, одоогийн хэлбэрээр нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх ёстой гэсэн агуулгаар хувьчлал хийгдэхээр боллоо.
Сэтгэгдэл (2)