Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад хийсэн ажлын айлчлалаа өндөрлүүлээд байна. Тэрээр зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 3-ний хооронд тус улсад айлчилсан юм.
Айлчлалын хүрээнд Лондонгийн Хөрөнгийн биржийн долдугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээж, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцсон. Мөн Европын сэргээн босголтын банкны Захирлуудын зөвлөлийн хуралд оролцож үг хэлсэн юм.
Сэтгэгдэл (1)