Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу ЦЦХХ-ийн улсын байцаагчид Япон Улсаас импортолж буй автомашин, сэлбэг хэрэгсэлд урьдчилан сэргийлэх хяналтыг хийж эхэлжээ.
Энэ сарын 2-ны өдрөөс эхлэсэн уг хяналтын хүрээнд гамма цацрагийн тунгийн чадал болон бета цацрагийн гадаргын бохирдолын хэмжилт хийж байгаа аж.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсүүд /АБТЭМА, Материал импекс, Туушин, Техник импорт, Монгол транс, Интердесижн/-ээр импортолж байгаа 110 машинд хэмжилт хийснээс шалгалтын явцад бохирдолтой автомашин илрээгүй байна.
Япон улсаас импортолж байгаа автомашины цацрагийн бохирдолтыг хэмжих урдчилан сэргийлэх хяналт үргэлжилж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)