Прокурорын байгуулагын нягтлан бодогчид болон аудиторыг оролцуулсан танхимийн болон зайны сургалтыг Улсын Ерөнхий Прокурорын газрын байранд 2015 оны 06 дугаар сарын 09- ны өдөр амжилттай зохион байгуулж энэхүү арга хэмжээнд нийт нягтлан бодогч, аудиторууд идэвхитэй хамрагдлаа.
Сургалтыг Сангийн яамны Төрийн сангийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мөнхсүх, Төрийн өмчийн хорооны ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын аудитор П.Чанцалдулам нар явуулж нягтлан бодогчид, аудиторуудад хэрэгтэй мэдээллүүд өгсөн үр дүнтэй ажил боллоо.