Наадмын нээлтийн тасалбар эрэлттэй байна. Тасалбарыг өнөөдөр өглөөнөөс эхлэн борлуулж эхэлсэн билээ. Гэтэл тасалбар авах гэсэн хүмүүс аль хэдийн СТӨ-ны гадна уртаас урт дараалал үүсгэжээ. Үндэсний их баяр наадам энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд эхэлнэ. Энэ жилийн хувьд тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг асуудлыг бодолцож шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэрийг Наадмын комисс гаргасан юм.
Саравчтай хэсэгт суух тасалбарыг 24 мянган төгрөг, наран талдаа суух суудлын тасалбарыг 16 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (14)