Өв соёлоо дээдлэн сэргээх зорилгоор монголын Морин спортын холбооноос энэ сарын 10-нд холч морьдын “Их хүлэгч” уралдаан зохион байгуулна. Уралдаанд морьдын үүлдэр харгалзахгүй бөгөөд насанд хүрэгчдийн дунд зохион байгуулахаараа онцлогтой аж. Их хүлэгчид 60 км буюу хоёр өртөө зайд уралдаж, дундаа 20 минут амарна. Харин түрүүлсэн тамирчинд улсын аварга цол олгох юм байна.
Насанд хүрэгчдийн дунд зохиох холын зайн тэмцээн учраас Морин спортын холбооноос морьдоо амрааж, зөөлөн уралдахыг уриалжээ.
Сэтгэгдэл (1)