Нийслэлийн 24 байршилд дахин төлөвлөлтийн ажлыг явуулж байгаа. Тэгвэл 2013 онд газраа чөлөөлж өгсөн ч одоог хүртэл амьдрах орон сууцных нь шавь тавигдаагүй байгаад бухимдаж буй иргэд манай редакцад хандлаа. Эдгээр иргэд хоёр жилийн турш түрээсийн байрь хөлслөн амьдарсан байна.
Иргэд өөрсдөд нь тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж өгөхгүй бол бууриндаа буцаж бууна хэмээн холбогдох албан байгууллагуудад мэдэгдээд байгаа аж. Мөн нүүсэн айлуудад сарын 500 мянган төгрөг өгнө гэж хэлж байсан ч одоог хүртэл өгөөгүй байгаа юм байна. Өнгөрсөн онд 588 айлын орон сууц ашиглалтанд орсон. Харин энэ онд 2400 гаруй орон сууцыг ашиглалтад өгөхөөр төлөвлөөд байсан ч төлөвлөгөө 100 хувь биелэх боломжгүй хэмээн Нийслэлийн гэр хорооллийн хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг мэдэгдээд байгаа билээ.
О.Сувд-Эрдэнэ
Сэтгэгдэл (2)