Нийслэлийн хэмжээнд нийт 125 усан оргилуур байгаагаас өнөөдрийн байдлаар 35 хувь нь л ажиллаж байна. Зарим оргилуурууд хариуцах эзэнгүй , арчлах боломжгүйгээс ашиглалтаас гарч байгаа юм. Тиймээс Захирагчийн ажлын албанаас компаниудад усан оргилуур, усан хөшгийг ямар технологоор байгуулж, хэрхэн арчлах тухай сургалт зохион байгуулах гэж байна. Энэ сургалтыг зохион байгуулснаар сарын сүүлч гэхэд усан оргилуур, усан хөшгийн тоо нэмэгдэнэ гэж Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбат хэллээ.
О.Сувд-Эрдэнэ