Өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн Цагаан эрэг гэх газар дөрвөн иргэн автомашинтайгаа усанд живжээ.
Тодруулбал, "Стана" маркийн авто машинтай дөрвөн залуу Ховд голын Цагаан эрэг гэх газар үерт сууж, живэх гэж байсныг цагдаагийн дэслэгч н.Болдбаатар, ахлагч н.Өлзийбаяр, н.Батхуяг, дэд ахлагч н.Батзориг, н.Энхбаяр, н.Гантөмөр, н.Хуанган нар эр зориг гарган, тэднийг уснаас гаргаж, амь насыг нь аварчээ. Тиймээс аваргдсан залуусын ар гэийнхэн тэдгээр цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийлжээ.
Сэтгэгдэл (6)