Сөүлийн олон улсын бүжгийн тэмцээнд монгол хүүхдүүд амжилттай оролцжээ. Тодруулбал, “Улаанбаатар” чуулгын дэргэдэх балетын студийн сурагч С.Нямжаргал хоёр, Г.Лхам гурав, хөвгүүдийн ангилалд ХБК-ийн сурагч М.Тэлмэн гуравдугаар байрын шагнал хүртжээ.
Орон нутгийн чанартай эл тэмцээний үеэр хүүхдүүдэд зориулан контемпорари бүжгийн богино хугацааны сургалт явуулж, мэдсэн сурснаар нь мөн өрсөлдүүлдэг аж. Монгол хүүхдуүд контемпорари бүжгийн тэмцээнд нэгдүгээр байрын шагнал хүртэж, багш нараа баярлуулсан байна. Эдгээр хүүхдэд балетын урлагаар таван жил хичээллэж байгаа аж.