Баатарын Галсансүх. Бас л сонин хүн. Хүн нь өөрөө шүлэг шигээ өвөрмөц, эсрэгээрээ шүлэг нь Б.Галсансүх шиг л хачин хүнээс гармаар. Яруу найрагчийн фото цомог руу 24tsag.mn-ийн FaceLook өнгийж байна.
“Хүн судlал”: Шалдан зурагаа анхны ном (ном ч гэж дээ, нимгэн түүвэр)-ынхоо хавтсан дээр тавьсан нь 1995 онд бөөн шуугиан. “Хүн судлал” нэртэй энэ түүврийг уул нь Зохиолчдын эвлэлийн уралдаанд шалгарч “Монголын уран зохиол” хэвлэлийн газраас шагналын журмаар хэвлүүлжээ.
Хорин тав. Түүний өөрийгөө олсон нас хуучин Монгол өөрийгөө орхисон үетэй давхцжээ. Хэнтийгээс ирсэн шар залуу хотын хүн болох гэж Гадаад хэлний дээдийн үүд татсан юм.
“Нохойн орон”. 1998 онд Питер Бросенс, Д.Төрмөнх нарын хийсэн “Нохойн орон” кинонд нэг найрагч нэг их сонин шүлэг уншаад яваад байдаг... “Надад үхэх 7 шалтгаан байна” гээд л...
Шаавай. 90-ээд оны ихэнх залуу яруу найрагчид үсээ уртхан ургуулж, “а ля Урианхай” маягаар дээл бүсээр гангарна. Харин үндэсний хэв шинжээс эрс ялгарсан шүлэг шигээ Б.Галсансүхийни хувцаслалт 20 дугаар зууны эхэн үеийн хувьсгалт романтизмыг санагдуулна.
“Сэтгүүлч”: Анх “Улаанбаатар” сониноос гараагаа эхэлсэн тэрээр эротик мэдээллийн “Үдшийн мэнд”, тун чиг “шарангуй” “Ноцтой мэдээ” зэрэг томоотой, томоогүй олон сониныг эрхэлж явав.
Багш. Наяад онд Эрдэнэтэд манааны шовгорт шар жаал өмнөө суулгачихаад шүлэг ярьж суусан Нямбуугийн Нямдоржийн тухай нэг сэтгүүлч бичсэн байдаг. Өнгөрсөн зууны том найрагч Н.Нямдорж бол Б.Галсансүхийн өөрийнх нь багшаа гэж хүлээн зөвшөөрдөг ганц хүн.
Шоу. Циркийн шатаар тайз руу алхаж яваа шүлэгч. Мөн ч олон тайзан дээр манаргасан даа...
Наци. Ялгарах хүсэл нь заримдаа ийм шийдэлд ч хүргэжээ. “Нацист” Галсансүх.
Найзууд. Нутгийн, сэтгэлийн, багын, бүтээлийн, за ер нь амьдралын анд Б.Одгэрэл. Н.Нямдоржийн түүврийн нээлтийн үеэр. 2012 он.
Улаан сарнай. Тухайн үеийн МАХН нэг хэсэг Б.Галсансүхээр хэвэл мэдээлэл, үзэл суртлаа хариуцуулж ч байлаа. Халагдсан.
Эргэлт. “Аавынд” байгаа найруулагч, зохиолч Б.Хүчитбаатарыг эргэж очлоо.
Ноцтой... Б.Галсансүхийг тийм “ноцтой” сонин эрхлэн гаргадаг гэдэгт зарим бараг итгэдэгггүй.
Нис нис. Эхэн үеийн “Нисванис”-ын маш олон дууны үгийг Б.Галсансүх бичжээ. Багшийн сургууль дээр баян хуур дардаг Амгааг рокер болгосон ч гэдэг. Энэ зургийг “Нис нис фест”-ийн үеэр авсан юм.
Үстэй.
Үсгүй.
Үстэй, үсгүй нь мэдэгдэхгүй ...
Зөвлөгөө. Тэр зөвлөгөө өгдөг. Бурханд хүртэл. Харин зөвлөгөө авах тун дургүй.
Холбоотой байя!
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (32)