Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын тушаалаар Дорноговь аймгийн Соёлын өдрийг зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу “Дорноговь аймгийн ардын гар урлал” бүтээлийн үзэсгэлэн болон “Дорноговь аймгийн хөгжил дэвшил” фото зургийн үзэсгэлэн 2015 оны 7 дугаар сарын 05-нээс 2015 оны 7 дугаар сарын 09 өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Ордос хотод зохион байгуулагдсан.
Тус үзэсглэнд оролцсон бүтээлүүдийг орон нутгийн иргэдэд сонирхуулах улмаар тэднийг сурталчилах, алдаршуулах зорилгоор 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 10-ныг хүртэл МССТ-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.
Тодруулбал Соёлын өдрөөр үндэсний уламжлалт соёлын нэгэн хэсэг ардын уламжлалт урлалыг хэрхэн өвлөн, уламжлан хойч үедээ буухиалан дамжуулж байдгийг харуулах зорилгоор “Дорноговь аймгийн ардын гар урлал” бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж байгаа юм. Гар урлалын үзэсгэлэнд нийт 21 уран бүтээлчийн 72 ширхэг гар урлалын бүтээл байна.
Үүнд: Оёж мэтгэх, нэхмэл хатгамал-6, Монгол хувцас-14, арьс ширэн урлал-10, эсгий ширмэл урлал-8, Модон сийлбэр-11, Хайчилбар цоолбор-2, Монгол гэрийн урлал-16, Баримал шуумал-2, Чихмэл-3зэрэг нийт 72 ширхэг гар урлалын бүтээл багтаж байна.