Сүхбаатар аймаг байгуулагдсаны 73 жилийн ой, Зүүн бүсийн “Их хурд” наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 128 бөх зодоглосноос аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, аймгийн арслан Б.Номиндалай үзүүрлэлээ. Мөнххаан сумын харьяат Улсын начин Б.Батжаргал, Улсын начин н.Гансүх нар шөвгийн 4-т үлдэж шөвгөрсөн байна.
Зүүн бүсийн наадамд УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ очиж хүндэтгэл үзүүлж хэлсэн үгэндээ “Зүүн бүс нутгаас энэ жил улсын наадмыг түрүүг авч, мөн улсын начин төрсөн сайхан жил байлаа. Цаашид ч олон сайхан залуу бөхчүүд гарч ирж байна. Тэдэндээ сайн барилдаж, нутгийн олон, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн сайхан амжилтуудыг үзүүлээрэй гэж захья ” хэмээн онцолж байв.
Сэтгэгдэл (1)