Дижитал хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу олон түмнээ Бааварын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ.
Бааварыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчдын биед халдсан гэх үндэслэлээр буруутгаж анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон билээ.
Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэрцүүцэж давж заалдахаа мэдэгдээд байсан юм. Тэрбээр, давж заалдах шатны шүүх хуралд онлайнаар оролцохоо мэдэгджээ. Шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хүлээж авсан бөгөөд шүүгчдэгч өнөөдрийн хуралд онлайнаар оролцох боломжийг олгосон байна.
Сэтгэгдэл (1)