Энэ жилийн Улсын баяр наадамд нэг гэр бүлийн хоёр болох Улсын хошой мэргэн Санжаадоржийн ЭНХТУНГАЛАГ, Улсын мэргэн Базарын БАТБААТАР нар түрүүлсэн билээ. Тэгвэл мэргэн харваачдын гэр бүлд төрөлх нутаг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгийн захиргаа, иргэд хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Ингэхдээ 2015 оны 08 дугаар сарын 11-12-нд ХҮНДЭТГЭЛИЙН БЭСРЭГ НААДАМ хийхээ зарлалаа.