Хонгконгт энэ сарын 22, 23-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн болж өндөрлөсөн.
Тус тэмцээн нь харааны болон сонсголын нийт 10 төрлөөр явагдсан бөгөөд Азийн 100 тамирчин ур чадвараа сорьсон юм.
Харин уг тэмцээнд манай улсын 20 тамирчин амжилттай оролцсон байна. Тэмцээний эхний өдөр явагдсан 5 төрлийн дараах байдлаар манайх 5 алт, 9 мөнгө, 5 хүрэл медалийн болзол хангаж нийт 19 медаль хүртжээ.
Тэмцээний хоёр дахь төрөл "Хоёртын тоолол" буюу 30 минутанд аль болох олон цифр тогтоон алдаагүй санах төрөлд бараг эхний 9 байрыг манай тамирчид эзэлсэн байна.
Энэ төрөлд ОУ-ын мастер 16 настай Э.Пүрэвжав өсвөрийн насанд Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон буюу урьд өмнө нь Их Мастер Б.Намуунтуулын 2970 цифр цээжилж алдаагүй санасан амжилтыг эвдэж 3105 цифр болгожээ.
Сэтгэгдэл (2)