Баатар хайрханы бэлд төрсөн айлын 8 дахь хүү хожим монгол төрийг удирдах юм гэж Цахиа гуай, Хонинхүү гуай хоёр ёстой зүүдлээ ч үгүй биз. 1963 онд төрсөн тэр жаал 26 насандаа ардчиллын галыг Азийн цээжинд бадрааж, 27 насандаа парламентад сонгогдож, 35 насандаа Засгийн газар тэргүүлж, 46 насандаа ерөнхийлөгч болжээ. Энэ хүн бол Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Жирийн малчны хүү улс төрийн ийм гайхам намтрын эзэн болсон юм.
Түнжгэр. Нэгдүгээр ангийн сурагч Ц.Элбэгдорж. Нүднээсээ том товчтой дүрэмт хувцас.
Ээжийн хүү. Отгон хүү ээжийнхээ өвөр дээр.
Ээж, хүү хоёр. Одоо тэр өөрөө өвөр дээрээ суулгах өнөр олон үр хүүхэдтэй болсон.
Цагаатгал. 1994 оны 8 дугаар сарын халуун өдөр. Хүүг нь цагаатгасан шүүх хурлын гадаа ээж нь тосоод хүлээж байв.
Эрдэнэтийн Элбэг. Тэднийх Ц.Элбэгдоржийгоо 8 дугаар анги төгсөгөж аваад Эрдэнэтэд нүүж иржээ.
Цэргийн хүү. 10 дугаар ангиа төгсөөд нэг жил “яруу алдарт ажилчин ангийн“ эгнээнд засварчин, ачигч хийж байгаад цэрэгт явжээ. Энэ бол 1982 он. Харин түүнийг алба хааж байхад аав нь өөд болсон юм.
Мэдлээ, гүйцэтгэе! Украинд цэргийн сургуулийн сэтгүүлчийн ангид суралцахаар очсон сонсогч Ц.Элбэгдорж.
Хань. Оюутан байхдаа тэрээр Х.Болормаа хэмээх хотын охинтой гэрлэжээ. Хожмоо эднийх 4 хүүхэдтэй өнөр өтгөн айл болно. Одоохондоо бол жирэвгэр сахалдаа мэс хүргээгүй шинэхэн нөхөр.
Харц. Амьдралын зах руу анхааралтайгаар хөл тавьж буй 18 настай хүүгийн харц.
Харц-2. Хүүгийн аав, хүний нөхөр, армийн офицер Ц.Элбэгдоржийн харц.
Хувьсгал. Цэргийн хангалтаар тавьж өгдөг дотоодын хар гутал, тэр үеийн гангараа болсон өдөн хүрэмтэй энэ шавилхан залуу нөхдийн хамт Монголын тайван хувьсгалыг эхлүүлсэн.
Дээлтэй хүн. 1989 оны 12 дугаар сарын 10-ны бага үдэд Сэлбийн эрэг дээр чисчүү дээлтэй гарч ирсэн сэтгүүлч Ц.Элбэгдорж.
Нөхөд. С.Зориг, Ц.Элбэгдорж нар, 1990 он.
Завсарлага. 2000-2004 он түүний улс төрийн амьдралын завсарлагын жилүүд байв. Энэ зургийг АНУ-д суралцаж байхдаа рэппэр Маадайтай тааралдан авахуулсан байна.
АН-ын дуу. 2004 оноос дахиад л улс төр...
Монгол ерөнхийлөгч. Тэрээр “Монголчууд олуулаа болох ёстой” гэж хэлсэн. Олон монголын нэг Өвөр Монголын малчин айлд.
Монголчууд. Монгол улсын монгол гэр бүлтэй хамт.
Жентельмен. Зохисон гэж ванлий.
Миссүүд ба Монгол улсын мистер №1. “Ногоон торгон тууз” хөдөлгөөнийхэнтэй төрийн ордонд.
Довтлогч. “Интер Милан”-ы 10 дугаартай Ц.Элбэгдорж.
Нүүр тулсан “ярилцлага”. Сэтгүүлч Б.Мэндбаярын тулгасан асуулт.
Цочир мэдээ. Сэтгүүлчдийн шинэ жил. С.Баярын араар сонссон шар мэдээ.
Шарга морьтой ерөнхийлөгч. Түүнийг төрийн тэргүүн болсонд зориулж “Монгол шуудан” ийм марк гаргаж байв.
Ажлын газар. Ард түмэн түүнийг 4 жил ерөнхийлөгчийн ажилд томилсон юм. Ерөнхийлөгч албан өрөөндөө.
Victory. 49-тэй энэ эрийн амьдрал дан ялалтаар дүүрэн байсангүй. Гэхдээ ялагдлаасаа хавьгүй олон ялалт түүний намтарт лавтайяа бий.

Холбоотой байя!
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (88)