УИХ-ын дарга холбогдох хуулийн дагуу Засгийн газрын зургаан сайдын нэрийг ирэх сарын 6-ны дотор өргөн барих ёстойг сануулсан албан тоотыг Ерөнхий сайдад уржигдар хүргүүлсэн.
Хэдийгээр Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлэх асуудлыг намрын чуулганаар оруулж ирнэ гэсэн байр суурьтай байгаа ч энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх болсон тухай эх сурвалжууд хэлж байна. Тодруулбал, УИХ- ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганыг ойрын өдрүүдэд зарлан хуралдуулахаар болсон байна.
УИХ-ын дарга ирэх мягмар гаригт АНУ-ыг зорих гэж байгаа бол Ерөнхий сайд ирэх сарын 9-11-ны хооронд БНХАУ-д болох олон улсын эдийн засгийн чуулган уулзалтад оролцох юм. Тиймээс ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногт багтаан хуралдуулж, Засгийн газрын зургаан сайдыг томилох болон Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа ажээ.
Сэтгэгдэл (4)