ЭМСЯ-наас хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох хоёр дахь судалгааг үндэсний хэмжээнд хийж байна.
Энэхүү судалгааг ДЭМБ болон олон улсын Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгээр явуулж байгаа юм. Судалгаанд нийслэлийн найман дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сум, нийт 98 нэгжээс 49 мянган хүн хамруулахаар төлөвлөж байна.
Одоогоор томоохон хот, суурингуудын 78 нэгжид 40 мянган хүнийг хамраад байгаа аж. Судалгааны явцад хотынхны дундах сүрьеэгийн тархалтын байдал вндөр байна гэдгийг албаныхан хэлэв. Өнгөрсөн оны байдлаар сүрьеэ өвчний 4.172 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 12.5 хувийг эзэлжээ. Сүрьеэгээр өвчлөгсдийн 60 гаруй хувь Улаанбаатар хотод, тэр дундаа Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт илүү тархалггай байна.