ЛГБТ /лесбиян, гей, бисексуал, трансжендэр/ төвөөс өнөөдөр мэдээлэл хийв.
Тэд гурав дахь жилдээ "ЛГБТ Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийг тэмдэглэх гэж байгаагаа мэдээлсэн юм.
Энэ өдрүүдээр бэлгийн цөөнхийн талаар зөв мэдээлэл өгөх үүднээс ийнхүү олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Нийгэмд өнөөг хүртэл хүмүүсийг бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхах, чичлэх, буруутгах явдал буурахгүй байгаагаас мянга, мянган өсвөр насны хүүхдүүд амиа хорлоход хүргэж байна хэмээн үзсэнээс Монголын ЛБГТ төвөөс энэ арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар тогтжээ.
Үйл ажиллагааны нээлт маргааш/VIII.28/ Чингисийн талбайд 19.00 цагт эхэлж, арга хэмжээ ирэх есдүгээр сарын 09-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.
Сэтгэгдэл (7)