Тариалангийн бүс нутгийг хамарсан ган болсны улмаас энэ жил манай улс ургац алдахад хүрээд байгаа билээ.
Тариаланчид ургацынхаа 70 хувийг алдсан гэж байгаа бол салбарын яамны зүгээс 30 хувийн алдагдал л хүлээх байх хэмээн ялгаатай мэдээлэл өгч байсан. Тэгвэл энэ жил манай улс дотоодын хэрэгцээнийхээ 30 орчим хувийг импортлох болжээ. Улсын байнгын онцгой комиссын уржигдрын хуралдаанаас ОХУ-аас улаан мбуудай 100 мянган тонныг импортлох шийдвэр гаргасан байна.
Ургац алдалтын хэмжээ ч тодорхой болжээ. Энэ жил манай улс төлөвлөсөн улаанбуудайнхаа 53 хувийг хурааж авах төлөвтэй байгаа аж.
Сэтгэгдэл (1)