Хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн 1945 оны чөлөөлөх дайнд Ардын армийн 21 мянган цэрэг эрс эх орныхоо төлөө тулалдаж байжээ. Чөлөөлөх дайнд эр зориг, халуун сэтгэлээ зориулж явсан ахмад дайчин 92 настай буурайд Улаанбаатар хотын цагдаагийн газраас Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярыг угтаж, хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл, хундан цагаан хонь бэлэглэлээ. Өдгөө 92 настай буурай Баастын Рагчаа гуай цагдаагийн байгууллагад Урьдчилан сэргийлэх ахлах байцаагчаар 30 гаруй жил ажилласан ахмад дайчдын нэг юм.
Сэтгэгдэл (4)