Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, баяр наадмын манлай Даяар Дурсагдах Далай Даян Дархан аварга Д.Цэрэнтогтох энэ сарын 26-нд өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймагт байх үедээ өвчний улмаас таалал төгссөн байна. Өнөөдөр Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, “Их Монголын хүчтэн” дэвжээний төлөөлөл мэдээлэл хийлээ.
Аймгийн нутгийн зөвлөл болон "Их Монголын хүчтэн" дэвжээ хамтран "Цэрэнтогтох" санг байгуулахаар болсноо хурлын үеэр мэдэгдсэн юм. Уг сангийн эхний үйл ажиллагаа нь талийгаачийн хөшөөг төрсөн нутагт нь босгохоор шийдвэрлэсэн байна. Мөн аваргын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Талийгаач өөрийн нутагтаа таалал төгссөн учраас гэр бүл, нутгийн зон олон төрсөн нутагт нь хөдөөлүүлэхээр болсон аж. Ирэх сарын 2-ны өдөр Д.Цэрэнтогтох аваргыг сүүлчийн замд нь үдэх юм байна. Мөн өнөөдрөөс эхлэн их аваргатай салах ёс хийх, эмгэнэл илэрхийлэх ажиллагааг UBH центрийн 14 давхарт зохион байгуулж байгаа аж.
Сэтгэгдэл (5)